Тогтоол шийдвэрийн биелэлт
УЦУОШТӨВИЙН ЦУОТХ-ИЙН 2025 ОНЫ 03-Р УЛИРЛЫН ДОТООД ХЯНАЛТ БОЛОН ШАЛГАН ЗААВАРЛАЛТ ХИЙСЭН ТУХАЙ АЖЛЫН ТАЙЛАН
Тус төвийн ЦУОТХэлтэс нь 2025 оны 03-р улиралд 18 салбарт дотоод хяналт болон шалган зааварлалтын ажлыг график, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн.
5-р сарын 26-нд Нарийнтээл, 6-р сарын 4-7-нд Уянга, Бат-Өлзий,Хужирт, Хархорин суманд, 07-р сарын 21-нд Хайрхандулаан, 08-р сарын 13-17-нд Бүрд, Зүйл,Өлзийт,Баян-Өндөр, Сант, Төгрөг суманд, 09-р сарын 01-нд Зүүнбаян-Улаан, 09-р сарын 04-06-нд Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумын ус, цаг уурын салбаруудад шинжилгээний ажил болон ажиглалтын технологи мөрдөлт, тоног төхөөрөмжийн арчилгаа, үйлчилгээ, салбаруудын дотоод ажлын эмх цэгцийг шалгав.
Мөн салбаруудын автомат станцын ажиллагааг шалгаж 15 удаагийн харьцуулсан тоололт хийсэн ба аянга зайлуулагч газардуулгын ОМ-ыг хэмжиж хяналт тавив. Зүүнбаян-Улаан, Төгрөг суманд стандартын дагуу газардуулга хийж гүйцэтгэв. Цаашид 10 харуул, 2 станц дээр стандартын дагуу газардуулга хийх шаардлагатай байна.
Ажиглагч, техникч нарын мэргэжлийн мэдлэгийг /50 асуулт/ шалгаж дүгнэлт өгөв. Шалгалтад нийт 46 албан хаагч хамрагдсан ба 86%-тай дүгнэгдсэн. Дийлэнх алдаа нь ажиглалтын технологи, заавар дүрмийн мэдлэг хангалтгүй байна. Дотоод ажлын эмх цэгц сайжирсан хэдий ч хөтлөгдөж буй дэвтэр хүснэгтүүд дууссан учир цаашид цахимаар хөтлөх чиглэл өгөв.
Шалгалтаар Зүйл харуулын алсын барааны 9 тэмдэгт, Төгрөг өртөөний алсын барааны 5 тэмдэгт байшин барилгат хаагдсан байсан тул акт бичиж тэмдэгтүүдийг шинээр сонгож, баталгаажуулалт хийсэн.
Салбаруудын ололттой, бусдад үлгэр дуурайл болох ажлууд байсан ба үүнээс дурдвал: Өлзийт, Бүрд, Нарийнтээл, Хайрхандулаан, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Төгрөг, Баруунбаян-Улаан, Арвайхээр зэрэг өртөө, харуулуудын ажиглалтын талбайн зам стандартын дагуу тавигдсан ба Төгрөг, Хужирт, Баян-Өндөр өртөөний ажиллах орчин ая тухтай, тохилог зэрэг байсныг дурдаж байна.
Ажлын алдаа дутагдалтай ажиллаж буй салбаруудад хугацаатай үүрэг даалгавар цаашид дахин давтаж гаргахгүй ажиллах тал дээр үүрэг даалгавар өгөв.
Нийт 18 салбарт давхардсан тоогоор 87 төрлийн үүрэг даалгавар өгч биелэлтийг тооцон ажиллаж байна.
Жич: 2025 оны 04 дүгээр улиралд БОШЛабораторт удирдамжийн дагуу шалгалтыг хийнэ.
ДОТООД ХЯНАЛТ БОЛОН ШАЛГАН ЗААВАРЛАЛТ ХИЙХ ҮЕИЙН ФОТО ЗУРАГ...
![]() |
|
АВТОМАТ СТАНЦУУДЫН АЯНГА ЗАЙЛУУЛАГЧ ГАЗАРДУУЛГЫН ОМ ХЭМЖИЛТ, ГАЗАРДУУЛГА ХИЙСЭН БАЙДАЛ...
САЛБАРУУДЫН ДОТООД АЖЛЫН ЭМХ ЦЭГЦ, САЛБАРТ ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД...
ТАЙЛАН БИЧСЭН: ЦУОТХ-ИЙН ДАРГА Б.ОТГОНДУЛАМ
2025-09-22
АВТОМАТ СТАНЦУУДЫН АЯНГА ЗАЙЛУУЛАГЧ ГАЗАРДУУЛГЫН ОМ ХЭМЖИЛТ, ГАЗАРДУУЛГА ХИЙСЭН БАЙДАЛ...
САЛБАРУУДЫН ДОТООД АЖЛЫН ЭМХ ЦЭГЦ, САДБАРТ ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД...
ТАЙЛАН БИЧСЭН: ЦУОТХ-ИЙН ДАРГА Б.ОТГОНДУЛАМ 2025-09-22