ЦООДОЛ ОВОГТОЙ ЦЭРЭННЯМ

21

ЦООДОЛ ОВОГТОЙ ЦЭРЭННЯМ 1997-2003 ОНД УЦУОШТӨВИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАСАН.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт 1955 онд төрсөн. Цаг уур, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй.
1980 онд МУИС-ийг Цаг уурын инженер мэргэжлээр төгссөн. 1980-1987 онд аймгийн Ус цаг уурын товчоонд ХААЦУ-ын инженер, 1987-1992 онд Байгаль орчны хяналтын газрын ахлах мэргэжилтэн, 1992-1997 онд аймгийн ЗДТГазрын Байгаль орчны хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч, Төлөвлөлт санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн газар зохион байгуулагч зэрэг ажлыг хийж байсан.
1997 оноос аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлаар, 2001-2003 онд Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албаны /УЦУОШТөвтөй хамт/ дарга, 2003-2008 аймгийн Газрын албаны даргаар ажилласан. 2009-2016 онд аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан.

Хуваалцах :