БАТЖАРГАЛ ОВОГТОЙ ОЮУНЧИМЭГ

24

БАТЖАРГАЛ ОВОГТОЙ ОЮУНЧИМЭГ 2012-2020 ОНД УЦУОШТӨВИЙН ДАРГААР АЖИЛЛАСАН.

Б.Оюунчимэг нь 1975 онд Хархорин суманд төрсөн. 1983-1993 онд Хархорин сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1993-1997 онд Монгол Улсын Их сургууль фикик электроникийн сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгссөн. 2000-2003 онд МУИСургуульд магистр хамгаалсан. Цаг уурын чиглэлээр 2001 онд ОХУ-ын Кученод, 2010 онд Хятад Улсын Нанжины ДЦУБТөвд тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Хархорин агро цаг уурын инженерээр 1997-2005 онд, Хархорин цаг уурын салбарын  эрхлэгч инженерээр 2005-2012 онд, Өвөрхангай аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төвийн даргаар 2012-2022 он хүртэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ахлах мэргэжилтнээр 2022оноос хойш ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин агро цаг уурын шинжилгээний ажлын тайланг 1998-2012 он хүртэл Ус цаг уурын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр амжилттай хэлэлцүүлж байсан. 2007-2012 онуудад Цаг уур орчны шинжилгээний газрын эрдэм шинжилгээний бага хуралд судалгааны ажлын бүтээлүүдээрээ оролцон “Бэлчээрийн ургамлын дулааны дарамтыг тооцох нь” илтгэл нь шилдэг илтгэлээр шалгарч байсан.  2003 онд Сэлэнгэ аймагт болсон “Төвийн бүсийн уур амьсгалын” өөрчлөлт семинарт “Хархорин орчмын уур амьсгал” сэдвээр илтгэл тавьж судалгааны ажил хэвлүүлж байсан.  2010-2011 онуудад Японы Хоккайдогийн их сургуультай хамтран “Зайнаас тандан судлах аргаар бэлчээрийн малын тэжээлийг судлах” судалгааны ажилд оролцон судалгаа нь хэвлэгдэн гарч байсан.                                                      

Төвийн даргаар ажиллах хугацаандаа ажилчдын нийгмийн асуудал ажиллах орчны байдалд анхаарч Хархорин, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд, Төгрөг, Хужирт цаг уурын өртөөд шинэ байртай болсон. Хархорин, Баян-Өндөр, Богд  цаг уурын байрыг төвийн халаалтанд холбуулсан зэрэг бүтээн байгуулалтын ажлыг оновчтой зохион байгуулж орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласан.

 

 

Хуваалцах :