Мэдээ мэдээлэл
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГААР БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН БАЙДАЛ
2025 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар сайн, Төгрөг сумын нийт, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумдын ихэнх, Хархорин сумын өмнө, Баянгол сумын баруун болон хойд, Сант сумын баруун болон өмнө хэсгээр дунд зэрэг, Гучин-Ус сумын хойд хэсгээр ургамал гэмтэлтэй ургалтын байдал тааруу байна. Аймгийн хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувьд ургамлын ургалт сайн, 20 орчим хувьд дунд, 5 орчим хувьд муу байна. Ургамлын дундаж өндөр 5-14см байна. 
