Мэдээ мэдээлэл
АЭРОЛОГИЙН СТАНЦЫН АНХНЫ ХӨӨРГӨЛТИЙГ ХИЙЛЭЭ.
БНСУ-ын Цаг уурын алба, цаг уурын хүрээлэн болон Монгол Улсын ЦУОШГ хамтран “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг суурилуулах” төсөл хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд шинээр байгуулагдаж байгаа Аэрологийн станцын тоног төхөөрөжийг суурилуулах, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх сургалтыг БНСУ-ын мэргэжилтнүүд Арвайхээр хотноо 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Улаанбаатар хотын УЦУОШТөвийн инженер, техникийн ажилтнууд, УЦУОСМХүрээлэнгийн инженерүүд хамрагдаж туршлага судалж, анхны хөөргөлтийг амжилттай хийлээ. Аэрологийн станцийг ашиглалтад оруулснаар өндрийн агаар мандлыг судлах, цаг агаарын урьдчилсан мэдээг шуурхай гаргах, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна. 2025-05-16