Мэдээ мэдээлэл
Аэрологийн станцын үйл ажиллагааг тогтворжуулах, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой сургалт зохион байгуулагдлаа.
Бүгд Найрамдах Солонгос Улсын хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын нэгдсэн өгөгдөл удирдлагын системийг суурилуулах” төслийн хүрээнд БНСУ-ын Цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн болон Цаг уур, орчны шинжилгээний газрын хооронд хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд шинээр байгуулагдаж буй Аэрологийн станцын үйл ажиллагааг тогтворжуулах, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 5 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод сургалт зохион байгуулагдлаа.