ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025.06.26 13:28
10

Монгол улс, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар агаарын чанарын хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн ширхэглэгт тоосонцор (PM-2.5)-ийн агууламжийг хэмжих “Агаарын чанарыг хянах автомат станц”-ыг БНСУ-ын мэргэжилтнүүд 2025 оны 06 дугаар сарын 08-14-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвд суурилуулж ашиглалтад оруулав. Мөн энэ үеэр автомат станцыг ажиллуулах, тохируулах чиглэлээр сургалт, дадлагыг зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн ИТХурлын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж, УЦУОШТөвийн дарга Ч.Чанцалдиймаа, БНСУ-ын “Кентек” ХХК-ийн ерөнхий менежер болон мэргэжилтнүүд, аймгийн ХБТХОХ-ийн дарга Б.Мөнхбат, мэргэжилтэн Ч.Бат-өлзий, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн ажилтан, албан хаагчид оролцов.

Хуваалцах :