Өвөрхангай аймгийн УЦУОШТөвийн албан хаагчдын “Хос бичигтэн” болзолт уралдааны хүрээнд хийсэн ажлын товч тайлан

2025.06.28 08:45
6

Монгол улсын үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эх хэл, бичиг үсэг, өв соёлыг эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх замаар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, Үндэсний бичгийн мэдлэг хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Хос бичигтэн” арга хэмжээний хүрээнд тус төв нь ажилчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Мэргэд сургуулийн Үндэсний хэл бичгийн багш Б.Энх-Очироор 2 сарын сургалтыг ажлын байранд зохион байгуулсан. Тус сургалтад төвийн 30 албан хаагч хамрагдсан.

Сургалтаар унших болон бичих чадварыг эзэмшүүлсэн ба нийт албан хаагчид сургалтын төгсгөлд 1 минутад 50-100 үг унших чадварыг эзэмшсэн.

Дээрх ажлын хүрээнд салбарын бүх өрөөний хаягийг Үндэсний бичгээр бичиж байршуулсан. Мөн Цаг уурын бүх төрлийн урьдчилсан мэдээг Үндэсний бичгээр бичиж ард, иргэдэд үйлчилж байна.

 

2 сарын хугацаатай Үндэсний бичгийн сургалтын төгсгөлд суралцагчдын мэдлэг шалгах зорилгоор хүн тус бүрээр Хичээнгүй бичиг дэвтрийг бичүүлж заасан сэдвийн хүрээнд 1 минутад уншуулсан ба дундаж оноо 68%-тай дүгнэгдсэн. Хичээнгүй алдаагүй бичигтнээр Х.Мөнхтуяа, Т.Нарангэрэл нар шалгарсан ба минутын уншлагын тэргүүнээр Б.Отгондулам нар шалгарсан.

 

Хуваалцах :