Мэдээ мэдээлэл
ОНГИ ГОЛ,ТҮҮНИЙ ЦУТГАЛ ГОЛУУДАД ХИЙГДСЭН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

ОНГИ ГОЛ,ТҮҮНИЙ ЦУТГАЛ ГОЛУУДАД ХИЙГДСЭН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН.
Онги-Таац голын сав газрын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний төв хамтран Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол, түүний цутгал болох Шуранга, Бараан чулуут, Битүүт, Хятруун, Баруун-Улаан, Зүүн-Улаан, Бөөрөлжүүт, Өвөр-Өлт, Таримал, Баруун гол, Зүүн голуудын нийт 16 цэгт судалгаа, шинжилгээний ажлыг 2025 оны 06 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Цагаан чулуут гол урсацгүй байлаа. Голуудын урсацыг хэмжин усны чанарыг хими, биологийн аргаар тодорхойлж гаргах ажлыг гүйцэтгэсэн.
Дээрх 16 цэгээс усны химийн сорьц авч, газар дээр нь усны pH, температур, ууссан хүчилтөрөгч /О2/, цахилгаан дамжуулах чанар /Ec/, булингар зэрэг үзүүлэлтийг тодорхойлсон ба УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лабораторид усны химийн найрлага чанарын 20-22 үзүүлэлтийг тодорхойлон усны чанарын индексээр тооцож гол бүрийн усны чанарыг гаргана.
Мөн 12 голуудаас макросээрнуруугүйтэн амьтны сорьцыг авсан ба Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн биологийн лабораторид шинжлүүлэхээр илгээсэн.
Онги гол, түүний цутгал голуудаас химийн сорьц авч, газар дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлж байгаа нь...
Онги гол, түүний цутгал голуудаас макросээрнуруугүйтэн амьтны сорьц авч байгаа нь..
Онги гол, түүний цутгал голуудад усны өнгөрөлтийг хэмжиж байгаа нь ...