УЦУОШТӨВИЙН АЛБАН ХААГЧИД МОД ТАРИВ

2025.11.27 14:06
49

Тэр бум мод тарих үндэсний өдөр зарлах тухайМонгол улсын Ерөнхийлөгчийн 2025оны 04дүгээр сарын 03-ны өдрийн зарлиг, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангуулах зорилтын хүрээнд УЦУОШТөвийн 35 албан хаагчид 2025 оны 10дугаар сарын 13-наас 17-ний хооронд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд: 1.Төвийн байрны эргэн тойронд 40х40см хэмжээтэй 500м шуудуу, 50х80 хэмжээтэй 400 ширхэг нүхийг техникийн хүчээр ухаж бэлтгэсэн.

 

 

2.Мод тарихад шаардлагатай бор шороо, бууц, элс зэргийг Зүүнбаян-Улаан сумаас тээвэрлэж бэлтгэсэн.

 

3.4 төрлийн 5000 орчим модыг мэргэжлийн байгууллагаас нийлүүлэлт хийсэн.

   

4. Мэргэжлийн байгууллагаас мэргэжилтнүүд ирж мод тарих зөвлөмжийг нэг бүрчлэн зааварчилж зөвлөн туслах ажлыг газар дээр нь хийсэн.

 

5. Заавар зөвлөмжийн дагуу мод тарих ажлыг хийж гүйцэтгэв.

   

 

Тайлбар: Орон нутгийн 6 өртөөнд дээрх 4 төрлийн модыг суулгаж, тарих ажлыг эхлүүлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 

Ус Цаг Уур Орчны Шинжилгээний газар

Өвөрхангай аймгийн Ус Цаг Уур Орчны шинжилгээний төв

Ерөнхий технологич бөгөөд Багаж хэмжилзүй хариуцсан ерөнхий технологич: Б.Отгондулам

Утас: 8092-2244

Имэйл: Uvurkhangai.namem.gov.mn

Хуваалцах :