Мэдээ мэдээлэл
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН АЭРОЛОГИЙН БАЙРАНД 2023-2025 ОНД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.
Аэрологийн байранд гадна, дотор талд их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн ба гадна талбайг битон зуурмагаар тохижуулав.
Засвар хийхийн өмнө:

Засвар хийсний дараа:

.jpg)
Байрны дотор талын хаалгыг төхөөрөмж суурилуулах зорилгоор томсгосон ба дулаалгын хаалт хийв.
Үүдний том хаалганд дулаан хадгалах зорилгоор эргэн тойронд битүү порлон нааж, дулаалгын хаалтыг хийв.
.jpg)
Байранд цэвэр усны шугам оруулах худаг гаргав.
.jpg)
УЦУОШТөвийн байрнаас халаалтын шугам оруулав.
.jpg)
Тоног төхөөрөмж суурилуулах өрөө, тасалгаанд халаалтын систем суурилуулав.
.jpg)
Дулааны шугамын эргэлтийг нэмэгдүүлэхээр ШУГАМАН НАСОС суурилуулав.
.jpg)
Хөргөх төхөөрөмжинд агааржуулалт оруулах зорилгоор жижиг цонх хийсэн.

5 метрийн өндөрт АНТЕН суурилуулав.

Арвайхээр өртөөний ажиглалтын талбайд жижиг оврын AWS-АВТОМАТ СТАНЦ суурилуулав.

Уурын зуухны хуучин НАСОС (750W) моторын хүчин чадал хүрэхгүй байсан тул (1500W) насосоор сольж суурилуулав.

Шинжилгээний ажилд ашиглах зонд-2000 ш, шаар-800ш болон комьютер тоног төхөөрөмжийг хүлээн авч суурилуулав.

Дотоодын сургалт:БНСУ-ын Цаг уурын алба,цаг уурын хүрээлэн болон Монгол Улсын ЦУОШГ хамтран “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг суурилуулах” төслийн хүрээнд шинээр байгуулагдаж байгаа Аэрологийн станцын тоног төхөөрөмжийг суурилуулах, хөөргөлт хийх арга зүйн сургалтад 2024 оны 12 дугаар сард 7 хоног, 05 дугаар сарын 14-16-нд 4 хоног (УЦУОШТөвөөс 8 ажилтан, УБ, Хөвсгөл, Увс аймгуудаас 8 ажилтан хамрагдсан. /Танхим/), 09 дүгээр сарын 12-14-нд 2 хоног, 11дүгээр сарын 17-19-нд 2 хоног нийт 4 удаа 4-5 мэргэжилтнүүд хүрэлцэн ирж тоног төхөөрөмж суурилуулах, арга зүйн сургалтуудыг өгөв.


Гадаадын сургалт: Цаг уурын салбарын хамтын ажиллагааны 11 дүгээр протоколын албан ёсны уулзалт БНСУ-ын Сөүл хотноо 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтад Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын (ЦУОШГ) дарга Э. Баттулгаар ахлуулсан төлөөлөгчид, БНСУ-ын Цаг уурын газрын дарга доктор Чанг Ён Донг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчөөр тус төвийн дарга Ч.Чанцалдиймаа оролцсон.
БНСУ-ын Цаг уурын албанаас “Монгол дахь Цаг уурын ажиглалтын мэдээний нэгтсэн менежментийн системийн суурьлуулалт” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт 2025 оны 08 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус сургалтад Аэрологийн инженер Б.Дэлгэрмаа оролцлоо.
