"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулав.

2026.03.31 16:17
1

Ус цаг уурын байгууллагын үйл ажиллагааг ард, иргэдэд сурталчлан таниулах ажлын хүрээнд аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2026 оны 03 дугаар сарын 27-нд зохион байгуулав. Өдөрлөгт нийт 29 иргэд оролцож бидний үйл ажиллагааг сонирхов. Энэ үеэр иргэдээс QR кодоор Цаг уурын мэдээний чанар, хүртээмжийн талаарх дэлгэрэнгүй санал асуулгыг авав. Санал асуулгад оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь цаг уурын мэдээний чанар, таарц маш сайн гэсэн үнэлгээг өгөв.

Хуваалцах :